• Танилцуулга

  • --

  • Бахархал

Цэрэнгийн Сундуйжав

1944 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1956 оноос Баруунтурууны САА-д Трактор комбаничнаар 20 гаруй жил ажиллаж улсын ургацын аваргаар 5 удаа шалгарч, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1971 оны 07-р сарын 02-ны 133 дугаар зарлигаар "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол, Алтан соёмбо, Сүхбаатар одонгоор шагнагджээ. Дэлгэрэнгүй

Дагнямын Батсуурь

1945 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. 1966 оноос Баруунтурууны САА-д трактор комбаничнаар 13 жил ажиллаж улсын ургацын аваргаар 5 удаа, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1979 оны 326 дугаар зарлигаар "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол, Алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор шагнагджээ. Дэлгэрэнгүй

Сүрэнгийн Эрдэнэ

1930 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт төржээ. Тэрээр 17 жил газар тариалангийн салбарт ажилласан ба 12 жилд нь Баруунтурууны САА-д трактор комбаничнаар ажиллаж Аймгийн аваргаар 4 удаа, Улсын ургацын аваргаар 3 удаа шалгарсан. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1974 оны 2-р сарын 8-ны 38 тоот зарлигаар "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол, Алтан соёбо, Сүхбаатарын хошой одонгоор тус тус шагнагджээ. Дэлгэрэнгүй

Дэрвээний Цэрэн

1943 онд Зүүнговь сумын нутагт төрсөн. Баруунтурууны САА-д 20 гаруй жил трактор комбаничнаар ажиллаж Улсын ургацын аваргаар 6 удаа шалгарч БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1984 оны 3-р сарын 22-ны 85 дугаар зарлигаар "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол, Алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор шагнагдсан. Атарын 40 алдартны нэг юм.
Дэлгэрэнгүй

Жамбын Цэдэндамба

Ардын журамт цэргийн партизан. 1907 онд Баруунтуруун сумын нутагт төрсөн. 1921 онд 14 настайдаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн улмаар Ховд, Улаангомын газарт цагаантныг цохиход оролцож явсан. 1932 оны Эсэргүү бослогыг дарахад хүчин зүтгэж 1939 оны Халх голын байлдаанд оролцсон ба эх орноо харийн дайснаас чөлөөлөх эрхэм үйлсэд оролцож Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Энх цагийн бүтээн байгуулалтад бие хүчээ зориулж "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор шагнагдаж байсан ахмад дайчин юм. Дэлгэрэнгүй

Хашбаатарын Цагаанбаатар

Х.Цагаанбаатар нь Увс аймгийн Баруунтуруун сумын "Хар цагаан ус" хэмээх газар 1984.03.19-ний өдөр төрсөн. 2003 онд "Аварга" биеийн тамирын дээд сургууль, 2008 онд ХУИС-ийг тус тус төгссөн. 1999 оноос Самбо, Жудо бөхөөр хичээллэж 2004 онд Грекийн Афин хотод болсон олимпийн наадмын жудо бөхийн 60 кг-ийн төрөлд хүрэл медаль, 2009 онд Голланд Роттердам хотод болсон Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2010 онд Японы Токио хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээний 14, Залуучуудын 2, Өсвөр үеийн 2 удаагийн аварга болж байсан. 2000, 2006, 2009 онд Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа оролцож 3 алт, 1 мөнгө залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл, 2002 онд Өсвөр үеийн Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт 2003, 2005 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга.
Дэлгэрэнгүй

Доржсүрэнгийн Сумъяа

Д.Сумъяа 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 2012  онд Беларусийн нийслэл Минскт хотод болсон эмэгтэй самбо бөхийн ДАШТ-ээс алтан медаль, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 56 кг-д хүч үзэж түрүүлж Дэлхийн хошой аварга, Жудо бөхийн МБАТ-ны спартикадаас 4 хүрэл медаль "Чингис хаан" дэлхийн цомын 6 хүрэл медаль, залуучуудын АШТ-ын алтан медаль, Азийн АШТ-ий хүрэл, Гранпри тэмцээний алтан медаль, 2013, 2014 онд УАШТ-ийн алтан медаль, Азийн АШТ-ий хүрэл медаль тус тус хүртсэн.
Дэлгэрэнгүй

Сүхбаатарын Мөнхбат

С.Мөнхбат 1984 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 2003 онд Баруунтуруун сумын баяр наадамд түрүүлж 19 насандаа "Сумын заан", 2004 онд Хөвсгөл аймагт болсон Дархан аварга Д.Дамдины нэрэмжит тойргийн барилдаанд хүч үзэн 4-р байранд шалгаран 20 насандаа "Аймгийн начин", 2005 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд үзүүрлэн 21 насандаа "Аймгийн заан", 2007 онд Увс аймагт аваргуудын нэрэмжит тойргийн барилдаанд амжилттай барилдаж 23 насандаа "Аймгийн арслан" цол хүртсэн. 2009 онд бүх цэргийн наадамд түрүүлж "Цэргийн арслан" цол хүртжээ.
2009 онд Улсын их баяр наадмын 3-ын даваанд аймгийн арслан Д.Энхбат, 4-ийн даваанд улсын харцага Г.Ганхуяг, 5-ын даваанд улсын заан Ч.Батзориг нарыг орхин 5 давж 25 насандаа "Улсын начин"
2010 онд 3-ын даваанд аймгийн арслан Одгэрэл, 4-ийн даваанд Ж.Оргил, 5-ийн даваанд улсын начин Г.Эрхэмбаяр, 6-ийн даваанд улсын заан М.Баяржавхлан нарыг орхин 26 насандаа "Улсын харцага" цол
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын 3-ын даваанд Увс аймгийн заан Г.Отгонбаяр, 4-ийн даваанд Хөвсгөл аймгийн арслан С.Мөнхсүх, 5-ийн даваанд Булган аймгийн арслан А.Сүмбээ, 6-ийн даваанд Ховд аймгийн арслан Ч.Цогбаяр, 7-ийн даваанд улсын заан Д.Рагчаа /Гарьд/, 8-ийн даваанд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба /Заан/, 9-ийн даваанд улсын начин Ж.Бат-Эрдэнэ /Гарьд/, 10-ийн даваанд улсын начин Г.Эрхэмбаяр /Аварга/ нарыг орхин 10 даван түрүүлж 27 насандаа "Улсын аварга" хэмээх монгол бөхийн ноён оргил цолонд хүрсэн. 
Дэлгэрэнгүй

Батжаргалын Ганбат

            Б.Ганбат нь 1976 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 1996 онд Увс аймгийн баяр наадамд 20 насандаа "Аймгийн арслан" цол хүртжээ. 1998 онд улсын их баяр наадмын 3-н даваанд улсын заан С.Сүхбаатар, 4-н даваанд улсын арслан М.Мөнгөн, 5-н даваанд Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин 5 давж 22 насандаа "Улсын начин" цол хүртжээ.
          1999 онд Улсын баяр наадмын 3-н даваанд улсын заан Ө.Тулгаа, 5-н даваанд Улсын начин И.Доржсамбуу /Гарьд/, 7-н даваанд Улсын аварга О.Балжинням нарыг тус тус орхин 23 насандаа "Улсын заан" цол хүртсэн.
          2010 онд Улсын их баяр наадмын 3-н даваанд аймгийн арслан Ц.Жамсран, 4-н даваанд аймгийн заан Г.Алтангэрэл, 5-н даваанд улсын начин Д.Лхагвадорж, 6-н даваанд аймгийн арслан Ч.Баянмөнх /Начин/, 7-н даваанд Улсын заан М.Өсөхбаяр, 8-н даваанд Улсын арслан Х.Мөнхбаатар, 9-н даваанд Даян аварга Г.Өсөхбаяр нарыг тус тус орхин түрүүлж 31 насандаа "Улсын арслан" цол хүртсэн.
           Б.Ганбат арслан сумо, жудо бөхийн дэвжээнд 2002 онд Краков хотноо болсон Сумогийн барилдаанд дэлхийн аваргын мөнгөн медаль, 2010 онд Варшав хотод болсон Сумогийн барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Мөн Жудо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль, Зүүн Азийн наадмаас хүрэл медаль "Chinese open" олон улсын тэмцээнээс 2 хүрэл медаль тус тус хүртжээ.

Дэлгэрэнгүй

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?

Үр дүнг харуулах

Вэб холбоос бусад