• Танилцуулга

  • --

  • Бахархал

Буцах

Сүхбаатарын Мөнхбат

С.Мөнхбат 1984 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 2003 онд Баруунтуруун сумын баяр наадамд түрүүлж 19 насандаа "Сумын заан", 2004 онд Хөвсгөл аймагт болсон Дархан аварга Д.Дамдины нэрэмжит тойргийн барилдаанд хүч үзэн 4-р байранд шалгаран 20 насандаа "Аймгийн начин", 2005 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд үзүүрлэн 21 насандаа "Аймгийн заан", 2007 онд Увс аймагт аваргуудын нэрэмжит тойргийн барилдаанд амжилттай барилдаж 23 насандаа "Аймгийн арслан" цол хүртсэн. 2009 онд бүх цэргийн наадамд түрүүлж "Цэргийн арслан" цол хүртжээ.
2009 онд Улсын их баяр наадмын 3-ын даваанд аймгийн арслан Д.Энхбат, 4-ийн даваанд улсын харцага Г.Ганхуяг, 5-ын даваанд улсын заан Ч.Батзориг нарыг орхин 5 давж 25 насандаа "Улсын начин"
2010 онд 3-ын даваанд аймгийн арслан Одгэрэл, 4-ийн даваанд Ж.Оргил, 5-ийн даваанд улсын начин Г.Эрхэмбаяр, 6-ийн даваанд улсын заан М.Баяржавхлан нарыг орхин 26 насандаа "Улсын харцага" цол
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын 3-ын даваанд Увс аймгийн заан Г.Отгонбаяр, 4-ийн даваанд Хөвсгөл аймгийн арслан С.Мөнхсүх, 5-ийн даваанд Булган аймгийн арслан А.Сүмбээ, 6-ийн даваанд Ховд аймгийн арслан Ч.Цогбаяр, 7-ийн даваанд улсын заан Д.Рагчаа /Гарьд/, 8-ийн даваанд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба /Заан/, 9-ийн даваанд улсын начин Ж.Бат-Эрдэнэ /Гарьд/, 10-ийн даваанд улсын начин Г.Эрхэмбаяр /Аварга/ нарыг орхин 10 даван түрүүлж 27 насандаа "Улсын аварга" хэмээх монгол бөхийн ноён оргил цолонд хүрсэн. 

Буцах

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?

Үр дүнг харуулах

Вэб холбоос бусад