• Танилцуулга

  • --

  • Бахархал

Буцах

Батжаргалын Ганбат

            Б.Ганбат нь 1976 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 1996 онд Увс аймгийн баяр наадамд 20 насандаа "Аймгийн арслан" цол хүртжээ. 1998 онд улсын их баяр наадмын 3-н даваанд улсын заан С.Сүхбаатар, 4-н даваанд улсын арслан М.Мөнгөн, 5-н даваанд Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин 5 давж 22 насандаа "Улсын начин" цол хүртжээ.
          1999 онд Улсын баяр наадмын 3-н даваанд улсын заан Ө.Тулгаа, 5-н даваанд Улсын начин И.Доржсамбуу /Гарьд/, 7-н даваанд Улсын аварга О.Балжинням нарыг тус тус орхин 23 насандаа "Улсын заан" цол хүртсэн.
          2010 онд Улсын их баяр наадмын 3-н даваанд аймгийн арслан Ц.Жамсран, 4-н даваанд аймгийн заан Г.Алтангэрэл, 5-н даваанд улсын начин Д.Лхагвадорж, 6-н даваанд аймгийн арслан Ч.Баянмөнх /Начин/, 7-н даваанд Улсын заан М.Өсөхбаяр, 8-н даваанд Улсын арслан Х.Мөнхбаатар, 9-н даваанд Даян аварга Г.Өсөхбаяр нарыг тус тус орхин түрүүлж 31 насандаа "Улсын арслан" цол хүртсэн.
           Б.Ганбат арслан сумо, жудо бөхийн дэвжээнд 2002 онд Краков хотноо болсон Сумогийн барилдаанд дэлхийн аваргын мөнгөн медаль, 2010 онд Варшав хотод болсон Сумогийн барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Мөн Жудо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль, Зүүн Азийн наадмаас хүрэл медаль "Chinese open" олон улсын тэмцээнээс 2 хүрэл медаль тус тус хүртжээ.

Буцах

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?

Үр дүнг харуулах

Вэб холбоос бусад