• Байгууллагууд

  • --

  • Цаг уур


Увс аймгийн Баруунтуруун суманд 1960 оны 07-р сарын 01-нд хойд өргөргийн 49039I Зүүн уртрагийн 94024I-ийн солбилцолд далайн түвшнээс дээш 1232м –ийн өндөрт Цаг уурын шинжилгээний Баруунтуруун өртөө байгуулагдсан.

            1975 оноос 8 хугацааны ажиглалт хийж олон улсад мэдээгээ тогтмол гаргадаг тулгуур өртөөний нэг болсон. Тус өртөө нь Цаг уур, хөрсний гүний темпаратур, хөрсний чийгшил, улаанбуудай болон бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалт, бэлчээрийн хортон шавьжийн судалгаа, цас мөсний төлөв байдал зэрэг судалгаа шинжилгээний ажлыг хөтөлбөрийн дагуу хийдэг 2-р зэргийн өртөө юм.

            2008 оны 12-р сарын 04-нд БНХАУ-ын NAUTRON группын CAMS-620 төрлийн цаг уурын автомат станц суурилуулан ажиллаж байгаа. Өртөөний дарга Ц.Сийлэгмаа, техникч Ш.Оюун, Р.Цэрэндулам, Б.Сэржмядаг, Ж.Нямхүү, усын харуулын ажиглагчаар Ц.Лхагвасүрэн нар ажиллаж байна.

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?

Үр дүнг харуулах

Вэб холбоос бусад