• Мэдээ

  • --

  • Соёл, спорт, аялал жуулчлал

Буцах

Цанын улсын аваргаас мөнгөн медаль хүртлээ.


Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах “Цанахүү - 2014” тэмцээн 2014.02.27 –оос 2014.03.01-ны хооронд 3 өдрийн турш сайхан болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээн нь Монгол улсын 19 удаагийн аварга Найдангийн Пүрэвжав мастерийн нэрэмжит болсон юм. Цанын тэмцээнд Увс аймгийн 1-р баг тэргүүлж 2-р байранд Төв аймгийн баг тамирчид орсон бол 3-р байранд Булган  аймгийн баг тамирчид тус тус жагслаа. Манай сумаас улсын аваргын тэмцээнд Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай баг тамирчид оролцсоноос охидын 13 насны ангилалд уралдсан Олонбаярын Батцэцэг 2 км-ийн зайд Мөнгөн медаль хүртэж нутгийн зон олноо баясгалаа. Охидын 16-17 насны  ангилалд Д.Одгэрэл 8-р байр, Хөвгүүдийн 13 насны ангилалд А.Мөнхбаяр 8-р байр, Хөвгүүдийн 18 насны ангилалд Д.Сугар 2 зайд 4 байр эзэллээ. Мөн тэмцээний үеэр Монголын үндэсний олимпийн хорооны Алтан медалиар багийн дасгалжуулагч Д.Мөнхбаяр шагнагдсан юм. Нийт тамирчиддаа цаашдын уралдаан тэмцээндээ амжилт гаргахыг хүсье.  

Буцах

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?

Үр дүнг харуулах

Вэб холбоос бусад