Увс аймгийн Баруунтуруун сумын эмэгтэйчүүдийн зөвлөл нь 2013 оны 11 сард ээлжит хурлаараа сум орныхоо эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах үйлсэд 10 гаруй жил хүчин зүтгэсэн ахмад тэргүүлэгчийн санаачилгаар залгамж халаа болох залуу үеийнхэндээ ажлаа шилжүүлэн өглөө.
Зохион байгуулалтын шинэ хэлбэрээр 21 тэргүүлэгч гишүүн, 6 идэвхитэн гишүүнтэй өргөн бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэж баг байгууллагын төлөөлөл бүхий тэргүүлэгчдийг сонголоо. Увс аймгийн Баруунтуруун сумын эмэгтэйчүүдийн зөвлөл нь 2013 оны 11 сард ээлжит хурлаараа сум орныхоо эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах үйлсэд 10 гаруй жил хүчин зүтгэсэн ахмад тэргүүлэгчийн санаачилгаар залгамж халаа болох залуу үеийнхэндээ ажлаа шилжүүлэн зохион байгуулалтын шинэ хэлбэрээр 21 тэргүүлэгч гишүүн, 6 идэвхитэн гишүүнтэй өргөн бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэж баг байгууллагын төлөөлөл бүхий тэргүүлэгчдийг сонголоо. Үүнд:
1. С.Удаанжаргал – дарга Ахлах сургуулийн математикийн багш
2. Б.Туяа- тэргүүлэгч ХААН банкны салбарын эрхлэгч
3. С.Бурмаа – тэргүүлэгч Төрийн банкны салбарын эрхлэгч
4. Т.Туруунаа – тэргүүлэгч СДЭ-ийн хүүхдийн эмч
5. Г.Хандаа- тэргүүлэгч бизнес эрхлэгч, ИТХ-ийн төлөөлөгч
6. Г. Нарантунгалаг- тэргүүлэгч Баян-Айраг багийн иргэн, ИТХ-ын төлөөлөгч
7. Ш.Баяртай – тэргүүлэгч Бизнес эрхлэгч
8. Д. Наранхүү – тэргүүлэгч Бизнес эрхлэгч
9. Э.Соёлмаа- тэргүүлэгч Иргэний танхимын ажилтан
10. Б. Насанжаргал – тэргүүлэгч Соёлын төвийн номын санч
11. Б. Байгалмаа- тэргүүлэгч Сумын ХАА хариуцсан түшмэл
12. Ж.Эрдэнэцэцэг- тэргүүлэгч Ахлах сургуулийн газарзүйн багш
13. Ж. Цэрэнхүү-тэргүүлэгч Хүүхдийн цэцэрлэгийн багш
14. Н.Тэгшдэлгэр- тэргүүлэгч Улсын үрийн нөөцийн ня-бо
15. Б.Энхцэцэг- тэргүүлэгч СДЭ-ийн нийгмийн ажилтан
16. Х.Навчаа- тэргүүлэгч СДЭ-ийн эх баригч эмч
17. Д. Тунгалаг- тэргүүлэгч Ахлах сургуулийн математикийн багш
18. Н.Соёл-Эрдэнэ –тэргүүлэгч Ахлах сургуулийн мэдээлэлзүйн багш багш
19. Д.Энхжаргал – тэргүүлэгч Зүүнтуруун бага сургуулийн багш
20. С. Нансалмаа - тэргүүлэгч Туруун багийн иргэн
21. С. Тэгшдэлгэр- тэргүүлэгч Шанд багийн иргэн
22. Г.Анхбаяр – идэвхитэн гишүүн СДЭ-ийн эрхлэгч
23. Т.Энхжаргал- идэвхитэн гишүүн АС-ийн захирал
24. Б.Хонгорзул- идэвхитэн гишүүн ХЦ-ийн эрхлэгч
25. Ц.Сийлэгмаа- идэвхитэн гишүүн Цаг уур эрхлэгч
26. Б.Аранзаяа – идэвхитэн гишүүн Худалдаа дарга
2013.12.05 ны хурлаар ажлын зохион байгуулалтын тухай хэлэлцэн үйл ажиллагаагаа 4 чиглэлд хуваарилан ажиллахаар боллоо. Үүнд:
· Сургалт, сурталчилгааны чиглэл хариуцсан гишүүн- Н.Соёл-эрдэнэ
· Эрүүл мэнд, нийгмийн халамжын чиглэл хариуцсан гишүүн- Б. Энхцэцэг
· Хөдөлмөр эрхлэлт, төсөл хөтөлбөр хариуцсан гишүүн- Б. Байгалмаа
· Санхүүгийн чиглэл хариуцсан гишүүн- Н.Тэгшдэлгэр
Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид эмэгтэйчүүдтэйгээ уулзалт-үдэшлэг зохион байгууллаа. Зөвхөн бүсгүйчүүдийнх болсон энэхүү үдэшлэг нь цахим мэдээлэл хийн, санал хүсэлтийг нь хүлээн авч, ахмад хүмүүсийнхээ захиарыг сонссон халуун дулаан сайхан үдэш болж өнгөрлөө.
2014.01.17
· Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид нь ээлжит хурлаараа Хуримтлалын сангийн журам болон 2014 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.
· Энэ жилийн ажлын зорилго нь сумын эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар боллоо.
· Мөн сумын нийт иргэддээ цаг баримтлах, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байна.