• Байгууллагууд

  • --

  • Эмнэлэг

Баруунтуруун сумын эмнэлэг нь 1946 онд Цагаанхайрхан сумын 3-р багийн харьяа нэг өрөө байртай бага эмчийн салбараар үндсэн сууриа тавьж, морин станцаас, мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг болсон улсын сангийн аж ахуйн иргэд хөдөлмөрчдийн эрүүл мэндийн үйлчилгээг эрхэлж эхэлсэн бөгөөдэнэ үед бага эмч Даваа, түүний гэр бүл сувилагч тэшигийн хамт анхдагч ажилтан болж байв. Энэхүү ууган ажилчдын араас  Зундуй, Ханд, Сааюу, Жаргал ,Тангад нарын бага эмч нар үе залган ажиллаж байжээ.Сангийн аж ахуйн үйлдвэрлэлийн цар хүрээ Өргөжихийн хэрээрхүн амын өсөлт нэмэгдэж эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс 1955 онд их эмчийн салбар болон  өргөжиж 15 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эрхлэгч их эмчээр нь О.Лхамсүрэн томилогдон ирж ажилласан бөгөөд Хар цагаан усны Бригадын бага эмч Тангад гуай эмчээр ажиллаж байв.

              1959 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарилгаар Баруунтуруун сум байгуулагдсантай холбогдуулан хөдөөгийн хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах зорилгоор ,1960 онд МАХН-ын төв хороо СНЗ-ын 170/111 тоот тогтоол гарч тус аймгийн Цагаанхайрхан, Зүүнхангай, Өндөрхангай, Хяргас, Зүүнговь, сумыг хамруулан үйлчлэх Увс аймгийн анхны сум дундын эмнэлгийг Баруунтуруун суманд байгуулах шийдвэр гаргаж 1961 оноос хэрэгжин эхэлжээ. Анхны сум дундын эмнэлэг  30 ортой, 4 их эмчтэй дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүдийн тасагтай рентген, физик эмчилгээ, лабораторийн туслах кабинетүүдэй байлаа.

            Сум дундын эмнэлгийн анхны их эмч нар бол 1961  онд АУДэС –ийг төгсөн өөрсдийн хүсэлтээр хөдөөг зорьсон Чүлтэм, Даваа, Цэвээн, Тоня нар байсан ба эрхлэгч эмчээр Чүлтэм гуай ажиллаж байжээ.

           1964 онд СДЭ-ийн үйл ажиллагаатай ЭМЯ-ны сайд Туваан гуай биечлэн танилцаж сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээнд шинэ машин өгч, улмаар тахайн жилийн ажлаар улсад шалгаруулж 1-р байр эзлүүлж диплом, 500 төгрөгөөр шагнаж байсан түүхтэй.

       Мөн онд тус эмнэлгийн боловсон хүчин, материаллаг баазад тулгуурлаж сувилагчийн курс хичээллүүлж төрөлжсөн мэргэжлийн 10 сувилагч бэлтгэн гаргажээ. Энэ л үеэс хойш халдварт болон шүд, хамар хоолой, хүүхдийн олон төрлийн өвчнийг оношлон эмчилж эдэгрүүлэн нас баралтыг жилээс жилд бууруулж олон хүнд мухар олгой, гэдэсний түгжрэл, ивэрхий,эмэгтэйчүүдийн холбогдолтой мэс заслын эмчилгээг газар дээр нь хийдэг болж ажил үйлчилгээний чанар хамрах хүрээг өргөтгөсөөр ирсэн билээ.

         1973 онд улсад тэргүүний сум дундын эмнэлгээр 2дах удаагаа шалгарч 1-р байрыг эзэлсэн.

           1981 оноос сум дундын эмнэлгийн шинэ барилга ашиглалтанд орсноор орны тоо 60-д хүрч нийт 53 ажиллагсадтай хүүхэд, дотор, мэс засал, төрөх,эмэгтэйчүүдийн эмчилгээний тасаг, рентген, эх нялхсын ариутгал, лаборатори шинжилгээний кабинет, хүүхдийн сүүний газар, авто граш, туслах аж ахуйн байр зэрэгтэй болж өргөжсөн байна.Сум дундын эмнэлгийн хуучин байр төхөөрөмжинд үндэслэн 1981 онд ЭМГ-ын шийдвэрээр СДЭ-ийн дэргэд АЦХС-ын салбар станцыг байгуулан эрхлэгчээр нь их эмч С.Дүүдэйг томилж 4 орон тоотойгоор ажиллуулж эхэлсэн .

      СДЭ байгуулагдсан цагаас хойш САА-н мал аж ахуй, газар тариалангийн бригадуудад бага эмч нар ажиллаж байсан ба 1988 оноос зүүнтуруун багийн их эмчийн салбар үүсэн байгуулагдан үйл ажиллагаагаа тэлсэн юм.     


СДЭ-ийн одоогийн байдал


       Өнөөгийн байдлаар тус эмнэлэг нь эрхлэгч эмч Г. Анхбаяр, Дотрын их эмч Б. Ууганбаяр Хүүхдийн их эмч З.Цэрэнжаа, Т.Туруунаа, эх баригч бага эмч Г.Наранцэцэг, Х,Навчаа статистикч эмч С.Алтанцэцэг, Лаборант П.Ичинноров, вакцинатор нярав Ц. Оюунгэрэл, халдваргүйтгэгч Л.Хандаахүү, Эмийн санч Б.Сувдаа, ахлах сувилагч Б.Оюунчимэг, эмийн бус эмчилгээ О.Нандинжаргал, багийн эмч Т.Норовсамбуу, НЭМА Б.Энхцэцэг, ня-бо С.Сарнайцэцэг, ээлжийн сувилагч З.Отгонгэрэл, Ц.Гэрэлмаа, Б.Буянарвижих, Ц.Марта , Тогооч Ц.Алтанцэцэг, Жолооч Ч.Эрдэнэдэлгэр, үйлчлэгч С.Эрдэнэчимэг, Б.Жавзанхорол, С.Оюунчимэг, угаагч Ю.Гүнсмаа, галч З.Хөх-Оол, Д.Үрлээ, И.Цэрэнсамбуу, М.Мижиддорж, Ц.Чимэддорж, Д.Батсүх зэрэг нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, туслах ажилчидаас бүрдсэн 32 орон тоотойгоор өөрийн сумын 2385 хүн ам болон тойргийн Зүүнговь, Хяргас, Цагаанхайрхан ,Өндөрхангай, Зүүнхангай сумдын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байна.

          Манай хамт олны дундаас Алтан гадас одонгоор С.Дүүдэй эмч, ЭМ-ийн тэргүүнээр З.Цэрэнжаа эмч, Ц.Оюунгэрэл , Т.Норовсамбуу , Г.Анхбаяр эмч, Т.Дүүрэнгэрэл эмч, ЭМЯ-ны жуух бичгээр, ситемийн аврага эмийн санч Б.Сувдаа, системийн аврага үйлчлэгч Б.Жавзанхорол, Сумын тэргүүний ажилтан Т.Дүүрэнгэрэл, З.Цэрэнжаа, Т.Туруунаа , Х.Батчулуун, М.Мижиддорж, Ч.Эрдэнэдэлгэр, алтан гартай сувилагчаар З.Отгонгэрэл, Ц.Оюунгэрэл зэрэг бусад ойн медаль, талархал , баярын бичгээр шагнагдсан олон арван сайчууд байдаг. Тус эмнэлэг нь ажлын амжилтаар аймагтаа 2006, 2007 онуудад 1-р байр , 2007, 2011 онд аймгийн тэргүүний үйлчилгээний байгууллагаар,  2008 онд 3-р байр, 2009, 2010 онуудад 5-р байранд тус тус орсон 2008, 2009 онд сумын тэргүүний байгууллагаар шалгарч шагнагдаж, 2013 онд эрүүл мэндийг дэмжигч байгууллаар шалгарч шагнагдсан.  

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?

Үр дүнг харуулах

Вэб холбоос бусад