• Байгууллагууд

  • --

  • Ахлах сургууль

 Тус сургууль нь 1947 онд 1 багш ,3 ажилчин,10 гаруй сурагчидтай 2 гэр ,нэг байшинтай анх байгуулагдсан түүхтэй .Анхны багш эрхлэгчээр хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Сүхбаатарын одонт ахмад багш Б. Түвдэндорж ,нярваар Цэвээндорж,тогоочоор нь Тогооч,ажилчнаар ньТүнчиг нар ажиллаж суурийг нь тавьжээ. 1951 онд анхны 4-р ангиа төгсгөж бага сургуулийн суурь баттай тавигдаж, багш захирлаар  ахмад багш Н.Сундуй ,Ц.Цэрэн, Д.Лхамаа, Б.Жамсран, ажилчнаар Шарав, Арвижих, Хишигдалай Шоовой, Гүнсэнжав нар ажиллаж байгаад 1957 онд Цагаанхайрханы 7 жилийн сургуулийг нүүлгэн  шилжүүлж ирснээр 10 жилийн дунд сургууль болж 1960 онд анхны 10-р анги төгсгөж байсан  ба энэ үеийн анхны захирлаар Х.Дондовцэрэн, эрхлэгчээр Б.Цэндсүрэн, анхны анги удирдсан багш Н.Батмөнх нар байжээ. Өнгөрсөн 54 жилийн хугацаанд буюу өнөөдрийн 2014 оны Ахлах сургууль байх хугацаандаа Баруунтуруун , Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Хяргас, Малчин, Зүүнговь, Тэс зэрэг зүүн бүсийн сумуудын хүүхэд залуучууд, иргэдийг бүрэн дунд боловсрол эзэмшүүлж, Их дээд сургууь, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд элсүүлсэн түүхэн гавьяатай. Эдгээр он жилүүдэд  10,000 гаруй хүүхдийг бүрэн дунд боловсрол эзэмшүүлжээ. Төгсөгчдөөс хөдөлмөрийн баатар 2, Ардын багш 1, Гавьяат28, Доктор профессор 118, Төр нийгмийн зүтгэлтэн 4 төрсөн билээ. Мөн улсын цолтой бөхчүүдээс Аварга 1, Арслан 2, Заан 1, Начин 8 төржээ.
    Ү
ндсэн  үйл ажиллагаа болсон сургалт хүмүүжлийн ажил ,олимпиад уралдаан тэмцээнд тогтмол амжилт гаргаж байсан билээ. Үүнд:Физикийн багш Б.Самдан,Ц.Мягмаржав нар сурган хүмүүжүүлэх илтгэлээр ,багш П.Байгалмаа хими,багш П.Пүрэвжав орос хэл,багш Ц.Алтан сувд биологийн хичээлээр алт,мөнгө,хүрэл медаль авч байжэ

Түүхэн сургуулийн захирлаар.

  1.      Х.Дондовцэрэн    1957-1960он

2.      Б.Цэдэнбалжир    1961-1962 он

3.      Р.Баатар                  1963-1965 он

4.      Т.Цэвгээ                   1966-1977 он

5.      Д.Чойжоо                1978-1981 он

6.      Г.Авирмэд               1982-1985 он

  7.   Д.Түмэнжаргал      1986-1987 он

8.      П.Хөххүү                   1987-1991 он

9.      Ц.Мягмаржав         1992-1997 он

10.  З.Мөнхбат                1998-2002 он

11.  С.Лоохууз                  2002-2013 он

12.  Т.Энхжаргал               2013 оноос

Өнөөдөр манай сургууль 600 –аад хүүхэдтэй 30 гаруй багштай,20 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын 44% хувь нь мэргэжлийн зэрэгтэй .Үүнээс Зөвлөх багш  1,Тэргүүлэх  5 ,Заах аргач 21 ажиллаж байна  багш нарын  80  хувь нь 10-аас доош жил ажиллаж байгаа залуу багш нараар хангагдлаа. 1997 оноос эхлэн тус сургуулийг төгсөгч эрдэмтэн,доктор,урлаг,спортын алдартнуудын санаачилгаар  төрөлх  сургуулийнхаа сурагчдын сурлага урлаг,скортыг дэмжин ажиллах зорилготойгоор үүсгэн байгуулсан “Оюун ухаан “ сан нь өдгөө өргөжин тэлж 2012-2013 оны хичээлийн жилийн байдлаар 1-11р ангийн сурагчдын дунд 25 төрлийн хичээлээр давхардсан тоогоор 200 орчим сурагчийг шагнан урамшуулсан байна. Ингэснээр манай сургуулийн сурагчдын сурлагын чанарт сүүлийн жилүүдэд онцгой ахиц гарч өнгөрсөн хичээлийн жилд улсын болон аймгийн төрөлжсөн олимкиадаас сурагчид маань 30 гаруй медаль хүртэн ,сүүлийн 3 жилд ЭЕШ,олимпиад,стандарт хангалтаар аймагт 3-р байр,хөдөөний сургуулиудаас 1-р байр эзэлж байлаа. Мөн 2010 оноос эхлэн төгсөлтийнхөө 20 жилийг хийж буй төгсөгчид төрөлх сум сургуульдаа сурагчдын сурч хүмүүжих орчинд бүтээн байгуулалт,хөрөнгө оруулалт хийж эхэлсэн билээ.  Тухайлбал:

 

·         1990 оны төгсөлтийнхөн –ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙбайгуулсан.

·         1991 оны төгсөлтийнхөн- НОГООН ТӨГӨЛ  байгуулсан

·         1992 оны төгсөлтийнхөн-СУМЫН АЛДРЫН ТАНХИМ БОЛОН МОНГОЛ БИЧГИЙН КАБИНЕТ БАЙГУУЛСАН

·         1993 оны төгсөлтийнхөн- “ОЮУНЛАГ –ТУРУУН” САН ,”БАГШ ХӨГЖЛИЙН ТӨВ” байгуулсан гавьяатай билээ.

Сургуулийн хамт олон маань ”Хүүхэд нэг бүрийг хөгжил,,тэдний төлөвшил ,мэдлэг чадварын ахиц амжилтаар  бидний ажлын үр дүн  тодорхойлогдоно гэсэн зорилготой ажиллаж байна.

 

 


 

 

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?

Үр дүнг харуулах

Вэб холбоос бусад