Увс аймгийн Баруунтуруун сумын эмэгтэйчүүдийн
зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 1 сарын 17-ны
хурлаар хэлэлцэн батлав
УВС АЙМГИЙН БАРУУНТРУУН СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРИМТЛАЛЫН САНГИЙН ДҮРЭМ
1.1. Баруунтуруун сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дүрэм болон эмэгтэйчүүдийн зөвлөлийн хуримтлалын санг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнахтай холбоотой харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Баруунтуруун сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид болон гишүүд энэхүү дүрмийг дагаж мөрдөж ажиллана.
Хоёр. Хуримтлалын санг бүрдүүлэх
2.1. Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа ажлыг санхүүжүүлэх зорилгоор Хуримтлалын санг бүрдүүлэх бөгөөд, уг санг бүрдүүлэх ажлыг Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн тэргүүлэгчийн хурлаар шийдвэрлэнэ.
2.2. Сумын нийт эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн хандив, тусламжаар уг санг бүрдүүлэх бөгөөд хандивлагчийн өгөх хандивын дээд хэмжээ, арга хэлбэрийг тусгайлан заахгүй.
2.3.Сумын эмэгтэйчүүдээс тус санд өгөх хандивыг жилд 1 удаа авна.
Гурав. Хуримтлалын санг зарцуулах
3.1. Хуримтлалын санд цуглуулсан хандив, тусламжийн орлогыг Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дансанд төвлөрүүлж, эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, зөвлөлийн даргын шийдвэрээр зарцуулах.
3.2. Сангийн мөнгийг зөвхөн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж буй үйл ажиллагааны зардалд зарцуулах.
3.3. Зарцуулалтыг тэргүүлэгчдийн хяналтан дор, Санхүү хариуцсан ажлын хэсгийн ахлагч зарцуулна.
Дөрөв. Хуримтлалын сангийн тайлагналт
4.1. Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж буй ажлыг дараагийн СЭЗөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд ажлын зарцуулалтын тайланг гаргаж өгөх.
4,2 Сангийн хандивласан хөрөнгийн тухай мэдээллийг тухай бүрд нь мэдээлж. эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд болон сумын иргэдэд мэдээлж сурталчлах
4.3. Сангийн зарцуулалтын жилийн тайланг, Жилийн эцэст Сумын нийт эмэгтэйчүүдийн хуралд тайлагнах.
Тав. Хариуцлага
5.1. Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн сангийн хандив, тусламжийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, үгүй хийсэн тохиолдолд СЭЗөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хохирлыг төлүүлж, дараагийн хүнийг сонгох.
Увс аймгийн Баруунтуруун сумын
эмэгтэйчүүдийн зөвлөл
2014.01.17
---оОо---