• Нутгийн удирдлага

  • --

  • Засаг дарга

Буцах

Төрийн тахилгат Хан Хөхий хайрханы ар бэлд орших тунгалаг уст Туруун голын уснаас ундаалан өссөн Туруун нутгийн нийт зон олон, нутаг нутагт амьдран буй уугуул иргэд, үе үеийн нийт Туруунчууддаа орчин үеийн эрин зууны мэдээлэл, технологийн гайхамшигт ололтыг дагуулсан цахим өртөө, веб хуудсаар дамжуулан , та бүхэн, улс эх орон, тив дэлхийтэй харилцах таатай агшин бүрдэж байгааг тохиолдуулан эрхэм хүндэт Танд Баруунтуруун сумын Засаг дарга миний бие Туруун нутгийн ажилч хичээнгүй нутгийн түмэн олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Бид энэхүү вэб хуудсаараа дамжуулан та бүхэнд Туруун нутагт явагдаж буй бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангахад чиглэсэн олон талт арга хэмжээ, орон нутагт явагдаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн  үйл ажиллагааг нээлттэй байдлаар хүргэхээр ажиллаж байна. Мөн та бүхний санал санаачлагыг явуулж буй бодлого чиглэлдээ тусгах, санал хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэн ажиллах болно. Та бүхэн бидэнтэй хамтран ажиллан гэдэгт итгэж байна.

 

Нутгийнхаа талаарх мэдээлэлтэй танилцах эрхэм таны ажил үйлс тэнгэрлэг байж, Туруун нутгийн алтан шаргал тариан тэнгис ямагт ивээж байх болтугай.

Та бүхэн  Увс аймгийн Баруунтуруун вэб сайтад тухлан саатаж, таалан соёрхоно уу!
 

Таныг хүндэтгэн угтсан:

 Баруунтуруун сумын Засаг дарга М.Рагчаа

 

Буцах

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?

Үр дүнг харуулах

Вэб холбоос бусад