• Байгууллагууд

  • --

  • Соёлын төв

Соёлын төв

Сумын соёлын үйл ажиллагаа САА байгуулагдсан үеэс эхлэн бригад хамт олны дунд урлаг уран сайхны ажлыг идэвхтэй явуулан эгнээнээсээ Монгол улсын гавъяат жүжигчин Э.Цэрэв, Урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Чулуунбаатар, Тэргүүний уран сайханч Ч.Мөнхсанаа зэрэг олон арван авъяастнуудыг төрүүлэн Монголын бүх ард түмний урлагийн их наадамд хоёр удаа амжилттай оролцож өөрийн тайзнаа Ч.Лодойдамбын “ХӨРШ”, Т.Даваасамбуугийн “ЭЛС ЦАС” зэрэг олон урлагийн бүтээлүүдийг найруулан тавьж түүхэн үүргээ гүйцэтгэн ажиллаж байжээ.

                Түүхэн шилжилтийн үед өөрийн барилга ашиглалтгүй болж 1995-2010 оныг хүртэл нүүдлийн, зөөврийн хэлбэрээр ажиллаж соёл олон нийтийн ажлыг тасралтгүй явуулж ирсэн байна. Үе үеийн удирдах хүмүүсийн хүчин чармайлтын дүнд 2010 онд төсвийн 602.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар соёлын төвийн шинэ барилга ашиглалтанд орж улмаар 2010 онд ТА-2 төслийн 11.2 сая төгрөг, БСШУЯ-ны 9.2 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 2011 онд БСШУЯ-ны болон бусад эх үүсвэрийг дайчлан 17.0 сая төгрөгийн тохижилт, тоног төхөөрөмж, 2012 онд Соёл Спорт Аялал жуулчлалын яам болон хандивын, орон нутгийн төсвийн нийт 79.0 сая төгрөгийн өртөгтэй хөрөнгө оруулалтаар “Алдрын танхим”, телевизийн суваг, Фургон автомашин, номын фондын баяжилт зэргийг хийж гүйцэтгэн өнөөдөр тус Соёлын төв нь Аймгийн загвар Соёлын төв болох зорилт тавин 2012-2020 оны стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

                Тус соёлын төв 2006 онд анх удаа улс даяар зарласан “Соёлын төв – Чанартай үйлчилгээ” улсын уралдаанд аймгаасаа шалгарч улсад 4-р байр улмаар аймагтаа тогтмол 1-3 дугаар байр эзлэн ажил үйлсээ жигдлэн ажиллаж байна. Байгууллагын стратеги төлөвлөгөөг ханган ажиллахад бидэнд Алдрын танхимын халаалт, Спорт заалны иж бүрэн засвар төвлөрсөн халаалт зэрэг томоохон зорилтууд төлөвлөгдөөд хийж хэрэгжүүлэх эх сурвалжууд хайн ажиллаж байна.

Буцах

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?

Үр дүнг харуулах

Вэб холбоос бусад